Венгерийн хувьсгал

Венгерийн хувьсгал

"Арсен гэж хэн бэ?" хэмээн гоочлуулж байсан Венгер 20 гаруй жилийн хугацаанд хийсэн өөрчлөлтүүдийг "Венгерийн хувьсгал" бүтээлд нэгтгэж, цогцоор нь, товч бөгөөд оновчтой илэрхийлжээ. Тоглогчдын хоолны дэглэм, тамирчдын сахилга бат, бэлтгэлийн талбай дахь өөрчлөлт шинэчлэлт, тоглолтын хэв маяг, шинэ цэнгэлдэх, багийн санхүүгийн бүтэц зэргээс эхлээд шинэчлэгдсэн философи, үнэт зүйлс бүхий глобал клубийг хэрхэн байгуулсныг уг бүтээлд өгүүлжээ. Ялалт ялагдлын торгон агшин, тоглогч дасгалжуулагчдын төдийлөн ил болоод байдаггүй онцгой харилцааг ч харуулсан байна. Мөн “ялагдашгүй” багийг хэрхэн цогцлоов, амжилт ялалтаар дүүрэн эхний 10 жил хэрхэн өндөрлөв, санхүүгийн бэрхшээлтэй нөхцөлд хэрхэн клубийн амжилтыг тогтвортой хадгалж, залуу тоглогчдод итгэл хүлээлгэв, хэрхэн санхүүгийн хүнд нөхцөлийг туулж клубийн амжилттай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэв гэдгийг өгүүлдэг. Товчхондоо, хөлбөмбөгийн түүхэнд нэр нь тодоор бичигдэж үлдсэн энэхүү эрхэм Арсенал клубийг хэрхэн шинээр бүтээж бий болгосныг энэхүү бүтээлээс мэдэх боломжтой билээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй аливаа зүйлийг шинэчилж, бүтээн бий болгохыг хүсэмжилж буй хэн бүгдийн алдалгүй унших бүтээл юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

208

ISBN:

978-99978-1-485-2

Нийтлэгдсэн:

2021-03-05

Зохиолч:

Арсен Венгер

Нийтлэгч:

Д.Батцэнгэл

Унших хувилбар:
16,500₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд