Хүн болох урлаг

Хүн болох урлаг

Хүн болох урлаг ном нь эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн анхаарах, Монгол уламжлалт хүмүүжлийн ухаан өнөө цагт үгүйлэгдэж байгааг сануулахын зэрэгцээ орчин үед хүүхдийн хүмүүжилд бид онцгой анхаарахгүйгээр үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй байгааг сануулан бичсэн ном юм. Мөн хүүхдийн хүмүүжилд хамгийн гол чиглүүлэгч нь аав ээжүүд бид юм шүү, хүүхдээ сонсож, тэдэнтэй ярилцаж, хамтдаа хөгжих шаардлага байгааг аав ээжүүдэд уриалан, өөрсдөө хувь хүнийхээ хувьд эерэг өөрчлөлтүүдийг хийж, зөв үлгэр дууриалал болох нь гэр бүлдээ, нийгэмдээ сайн сайхныг бий болгох үндэс нь гэдгийг тодорхойлсон. Тиймээс ч хүүхэд бол урлагийн бүтээл юм, тэрхүү урлаги йн бүтээлийг урлаач нь аав ээжүүд бид юм гэсэн санааны үүднээс Хүн болох урлаг хэмээн нэрлэсэн болно. Тус ном нь нийт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. Хүүхдийн хүмүүжил төлөвшил Энд хувь хүний хөгжлийн үндэс суурь нь хүүхэд ахуй цагаас нь зөв төлөвшүүлэх явдал бөгөөд ингэснээр ирээдүйд өөрийгөө дайчлан хөгжүүлж чадах, амжилтыг бүтээж чадах, улс эх орондоо бүтээгч байх, бусдад эерэгээр нөлөөлж чадахуйц зөв хувь хүнийг бий болгох учраас гэрийн суурь хүмүүжлийн чухал санаануудыг хүүхэдтэйгээ харилцах харилцааны талаар. 2. Өсвөр насны хүүхдийн хүмүүжил төлөвшил Өсвөр насны хүүхдийн бие болон сэтгэлзүйн онцлогоос шалтгаалан тэдэнтэй харилцаа үүсгэх, өөрийн би үзлийг нь дэмжих, найз нөхөд шиг нь харилцах арга, өсвөр насны бэрхшээлийг даван туулахад нь хамтдаа хэрхэн хичээж болохыг, хөдөлмөрч, бүтээлч дадал хэвшүүлэхэд аав ээжүүдийн үүрэг ямар байх талаар 3. Хувь хүний хөгжил Хувь хүний хөгжлийн сургалт судалгаа хийсэн он жилүүдийн туршлага, судалж мэдсэн сэтгэлзүйн болон Монгол уламжлалт хүмүүжлийн ухаан, бусад хөгжилтэй улс орнуудын хүүхдийн хүмүүжил төлөвшлийн судалгаа, өөрийн эмээ өвөө, аав ээжээс өвлөн авсан хүмүүжлийн ухаан, өөрөө хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ олж авсан туршлага зэргийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр Монгол хувь хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг таван үндсэн хэсэгт хуваан тодорхойлсон. Үүнд: 1. Хүмүүжил төлөвшил, 2. Боловсрол, 3. Эрүүл мэнд, 4. Харилцааны ур чадвар, 5. Эх оронч сэтгэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр хувь хүний хөгжлийг тодорхойлж болох тухай энэ хэсэгт багтсан. 4. Бодрол, эргэцүүлэл, шүүмж Орчин үеийн нийгмийн хандлага, харилцаа, тэдгээрт үзүүлэх хүмүүсийн хариу урвал, амьдраын үнэ цэнийг танин мэдэх, ухаарах, ер нь л хувь хүнийхээ хувьд өнөөдөр бид хэн болж төлөвшсөн, ямар нийгмийг бас бүтээж байгааг өөрийн үзэл бодлоор тунгаан үзэж, бодол санаагаа илэрхийлсэн хэсэг юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-99978-3-438-6

Нийтлэгдсэн:

2020-06-22

Зохиолч:

Ч. Алимаа

Нийтлэгч:

Урла тогло

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.