
Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого
Тусгаар тогтнолоо батжуулах төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд гадаад бодлого, дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй. Тиймээс дипломат хэлэлцээ, гэрээ, үр нөлөөг дүгнэн бичихэд гадаад бодлогын түүх чиглэдэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Миний бие МУИС-ийн ОУХДС-ийг 2000 онд төгсөхдөө Мэйжигийн үеийн (1868-1911) гадаад бодлогын түүхээр бакалаврын диплом бичсэн юм. Өнгөрсөн хугацаанд Мэйжигийн үеийн гадаад бодлогоор дагнасан бүтээл олны хүртээл болоогүй буй учир дээрх ажлаа 20-оод жилийн дараа зарим нэг санаагаар баяжуулж, оюутан залуус, гадаад харилцааны түүх сонирхогчдын хүртээл болгохоор зорив. XIX зууны сүүл XX зууны эхэн бол их гүрнүүдийн колоничлол оргилдоо хүрсэн үе. Үүнтэй зэрэгцэн 260 жил хаасан хилээ нээж, тусгаар тогтнолоо батжуулж, олон улсын тавцанд эрх тэгш гишүүн болохоор тууштай тэмцсээр их гүрний эгнээнд орсон Мэйжигийн гадаад бодлогын түүхийг уг бэсрэг бүтээлд өгүүллээ. Самүрайн засаглалаас үндсэн хуульт хаант засаглалд амжилттай шилжиж, эх орноо орчин үеийн болгож, тусгаар тогтнолоо батжуулсан түүхээс санаа авах юм их бий. Хятад, Орос, Солонгосын хойг дахь их гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцол дээр Мэйжигийн дипломат бодлогын гүйцэтгэсэн үүргийг ойлгоход дөхөм болно хэмээн найдна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
15+
Хуудасны тоо:
152
ISBN:
978-9919-0-0390-6
Нийтлэгдсэн:
2023-05-02
Зохиолч:
П. Наранбаяр
Нийтлэгч:
П. Наранбаяр
Ижил төстэй номнууд